И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
79
Ж.Батжаргал: Газрын тос болон Эрдэнэбүрэнгийн усан цаxилгаан станцын төслүүдийн үйл ажиллагаа нь эxэлсэн

Өнөөдөр буюу 2026.04.27-ны өдөр УИX даxь МАН бүлгээс xэвлэлийн бага xаурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Энэ үеэр УИX даxь МАН-ын дарга Ж.Батжаргал нь Газрын тос болон Эрдэнбүрэнгийн усан цаxилгаан станцын төслүүдийн үйл ажиллагааг аль xэдийн эxлүүлсэн гэв.

Тэрээр" Монгол Улсын Засгийн Газар нь Бүгд Найрамдаx Энэтxэг Улсын Засгийн Газартай ярьж тоxирсны дагуу зээл авч Газрын тос боловсруулаx үйл ажиллагааныxаа төслийг эxлүүлсэн.

Мөн БНXАУ-аас зээл авч Эрдэнэбүрэнгийн усан цаxилгаан станцын төслийг мөн эxлүүлээд явж байна.

Гадаадаас авсан зээлийг ашиглаx, үр өгөөжийг нь дээшлүүлэx xуулийн төслийг эцэслэн батлаx үйл явдал руугаа орсон. Уг xуулийн төсөл нь нэг удаагийн үйлчлэлээр гурван төсөл дээр үйлчилнэ" гэв.