

НИХТ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан: Төлөөлөгчид ажил хийе, бүтээн байгуулалтын ажил хийе л гэж сонгогдсоноос биш цагаа уншуулаад хэвлэлээр попроод суудаг хүмүүсийн ажил биш шүү дээ. Хийх олон ажил байна. Төлөөлөгч нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, хэлэлцэх асуудлуудын хүрээнд нийслэлийн ажил тасралтгүй л явах ёстой. Олон шийдвэрүүд хүлээгдэж байна. Ажлаа хийх гэж сонгогдсоноос нөхцөл бололцоогоор хангагдах ёстой. Цаашид иргэдийн хурал байнгын үйл ажиллагаатай болмоор байна. Ойлгомжтой, ойлгомжгүйгээр завсарладаг, янз бүрийн хардлага сэрдлэг явж байна. Юу нь үнэн. Юу нь худал гэдгээ төлөөлөгч өөрсдөө хэлмээр байгаа юм.
Эх сурвалж: www.erennews.mn
