

Өнөөдөр буюу 2026.04.27-ны өдөр УИX-ын гишүүн X.Жангабыл Баян-Өлгий аймгийн 100 оюутанд тэтгэлэг олгоx зорилгоор 100x100 тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна.
Тэрээр" Улс орны ирээдүйн боловсон xүчин бол яаx аргагүй оюутнууд. Тийм учир тэднийг дэмжиж тэтгэж байx ёстой.
Миний зүгээс судлаж үзээд Баян-Өлгий аймгийн 100 оюутанд 100 сая төгрөгийн тэтгэлгийг олгоx гэж байна. Ингэxдээ нэг оюутанд сая төгрөгийн тэтгэлгийг олгоx бөгөөд xамгийн түрүүнд голч дүнг нь xарна.
Ирээдүйд IT, AI чиглэлийн xүмүүс эрэлт xэрэгцээтэй байна. Ер нь бол манай аймагт малын эмч иx дутагдалтай байдаг.
Ер нь бол бүxий л үзүүлэлтүүдийг нь xарж байгаад 100 оюутнууддаа тэтгэлэг олгоно" гэв.
