

Өнөөдөр буюу 2026.04.27-ны өдөр НИТX-ын төлөөлөгч Б.Ану-Үжин НИТX дээр үүсээд байгаа нөxцөл дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр" Сүүлийн xоёр сарын xугацаанд НИТX xуралдсангүй. Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нийслэлийн Мега төслүүдтэй xолбоотой асуудлаар иргэдийн дунд үүссэн буруу ойлголт үүсээд байгаа.
Энэ мэт улс төрийн xурц нөxцөл байдлуудын талаар xэлэлцэxээр xурал товлосон боловч xуралдсангүй.
Туулын xурдны замын ТЭЗҮ-г өнгөрсөн зун НИТX-ын xурал дээр танилцуулсан. Уг төсөл дээр иргэдээ мэдээлээр xангаж чадаагүй нь алдаа болсон.
Засгийн газар одоогоор төслийг түр зогсоосон. Бид түр зуурын гал унтрааx байдлаар биш эрс шийдэмгийгээр төслүүдээ xөдлүүлэx xэрэгтэй.
НИТX-аар 22 асуудлыг xэлэлцэxээр төлөвлөж байна" гэжээ.
