И.Доржоо
Сэтгүүлч
Бусад
5 цагийн дараа
105
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

2026.04.28-ны өдөр болоx үйл явдлын тойм

08:00 цагт: Монголын Байгалийн өв сангаас зохион байгуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлалыг танилцуулах болон олон нийтэд хүргэх мэдээллийн талаар санал солилцох өглөөний уулзалт Соёмбо Тауэрт болно. 

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

09:00 цагт: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд болно.

11:30 цагт: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон Дэлхийн морьтнууд ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачлагыг олон нийтэд танилцуулах талаар Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

 

-Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”  энэ сарын 29-нийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд болно.

Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шат Тусгаар тогтнолын ордонд болно.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. 

 

Үзэсгэлэн:

-Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад: 

  • Английн Лондон хотод Олон улсын ширээний теннисний холбооны түүх 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах 2026 оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
  • Австралийн Мельбурн хотноо жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал энэ сарын 30-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

  • Завхан: Хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026” наадам болж байна.

Эx Сурвалж; МОНЦАМЭ агентлаг