

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан болно.
Хуралдаанаар:
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
- Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан
- Улсын Их Хурлын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
