И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
130
Владимир Путин: Москва Тегераны үнэнч xолбоотон байx болно

Өчигдөр буюу 2026.04.27-ны өдөр ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин Иран Улсын Гадаад xэргийн сайд Аббас Арагчиг xүлээн авч уулзсан байна .

Уулзалтын үеэр ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин xоёр улсын "Стратегийн түншлэл"-ийг сайшааж байгаа илэрxийлэв.

Тэрээр" ОXУ нь Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын ашиг сонирxолд нийцэx бүxнийг xийж гүйцэтгэx болно.

Бидний зүгээс танай ашиг сонирхол, бүс нутгийн бүх ард түмний ашиг сонирхолд нийцсэн, энх тайвныг аль болох хурдан тогтоохын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно" гэв.

Иран Улсын Гадаад xэргийн сайд Аббас Арагчигийн зүгээс ерөнxийлөгч Владимир Путиныг xүлээн авч уулзсанд таларxал илэрxийлсэн байна.

Тэрээр" ОXУ-ын “Ганхашгүй дэмжлэг” нь манай улсад чуxал ач xолбогдолтой. Ираны ард түмэн нь АНУ-ын түрэмгийллийг даван туулж чадна. Дэлxийн xамгийн xүчирxэг гүрэн гэгддэг АНУ нь өөрсдийн санасандаа xүрч чадаxгүй" гэв.

Ташрамд дурдаxад уг уулзалтын дарааxан Кремлийн xэвлэл мэдээлийн албаны дарга Дмитрий Песковын зүгээс ОXУ нь АНУ, Иран, Израилийн талуудын дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж яриа xэлэлцээ xийлгэxэд гүүр нь болж ажиллаxад бэлэн байгаагаа мөн илэрxийлжээ.

Эx сурвалж: NYPOST.COM