

Боловсролын яамнаас Элсэлтийн шалгалт болон гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Энэ жилийн элсэлтийн шалгалт 6-р сарын 25-28-ны хугацаанд 10 хичээлээр зохион байгуулагдана. Өнгөрсөн жилийн элсэлтийн шалгалтад жишиг мянган бодлого гарсан. Эдгээр бодлогуудыг нээлттэй тавьсан байдаг. Элсэлтийн шалгалтын материалуудаа нээлттэй болгож, жишиг болгон гаргаж тавьдаг. Харин өнгөрсөн жил яг дээрх мянган бодлогоосоо ирсэнгүй гэх асуудал гарч байсан. Энэ бол жишиг болгож тавьж байгаа,үүнийг бодож байж энэ жилийн шалгалт өгөх бэлтгэл ажил хангагдана гэж ойлгох хэрэгтэй.
Мөн элсэлтийн шалгалт хураангуй блюпринт гэх хичээлийг нээлттэй байршуулдаг. Үүний дагуу сургууль, багш нар төлөвлөлтөө хийгээд хүүхдүүд бэлтгэлээ хангах боломжтой.
Бүртгэлийн хугацаа 3-р сарын 04-өөс 5-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. Элсэлтийн шалгалтын дүн оноотой олон улсын оноотой дүйцүүлэх хүсэлт авдаг. Тус шалгалт 03-р сарын 09-өөс 06-р сарын 03 хүртэл хийгдэж дуусна.
Тэгэхээр 5-р сарын 15-аас өмнө шалгалт өгөх бүх хүүхдүүд мэдээллээ баталгаажуулсан байх шаардлагатай. Элсэлтийн шалгалт 2028 он хүртэл хуучин журмаараа явагдана гэлээ.
