

НИТХ-ын дарга асан А.Баяр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудалдаа тайлбар өгөөгүй байна.
Тодруулбал, НИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн данс болон бусад данснаас гарсан 13.2 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм.
Энэ мөнгийг хэвлэлд зарцуулсан гэх мэдээлэл байгаа ч дүүргүүд рүү шилжүүлж, бэлнээр гаргасан байж болзошгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авлига албан тушаалын гэмт хэргийг тасралтгүй үйлдэж байсан нөхцөл байдал юм.




