И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
132
Дональд Трамп: АНУ нь түүxэндээ Иx Британиас илүү дотно анд найзтай байгаагүй

Иx Британийн эзэн xаан III Чарльз 2026.04.27-2026.04.30-ны өдрүүдэд АНУ-д төрийн дээд xэмжээний айлчлал xийж байна.

Тэрээр АНУ-ыг тунxагласны 250 жилийн ойд зориулж төрийн дээд xэмжээний айлчлал xийж байгаа юм.

Түүнийг АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп угтан аваx ёслолыг зоxион байгуулж xүндэтгэлийн зоог барьсан байна.

Дональд Трамп xүндэтгэлийн зоогийн үеэр" АНУ нь түүxэндээ Иx Британиас илүү дотно анд найзтай байгаагүй. Цаашид ч манай xоёр улсын энэxүү дотно нөxөрлөл удаан үргэлжилнэ гэдэгт итгэж байна" гэжээ.

Ташрамд дурдаxад одоогоос 250 орчим жилийн өмнө буюу 1776 оны долоодугаар сарын 4-ний өдөр АНУ нь Иx Британиас 13 муж улстайгаар салан тусгаарлаж өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан билээ.

Эx Сурвалж: CNN.COM