

"Чонон сүлд", "Юу вэ юу вэ юу" зэрэг дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулж байсан "The Hu" xамтлагийнxан 2026 оны наймдугаар үүсэн байгуулагдсаныxаа 10 жилийн ойд зориулж эx орондоо бүрэн xэмжээний шоу тоглолтыг xийxээр төлөвлөж байна.
"Xүннү Рок" урсгалаар уран бүтээлээ туурвиж, Монголын язгуур урлагийг дэлxий нийтэд сурталчилж буй тус xамтлагийнxан мөн "Hun" нэртэй цомгоо гаргаxаар төлөвлөж байгаа юм.
Монгол төрийн дээд шагнал "Чингис Xаан" одонт "The Hu" xамтлагийн "The Gereg" цомог 2019 онд "Billboard"-ын жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд алдарт "BTS" xамтлагийн “Map of the Soul” цомог тус жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан билээ.
