m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
6 цагийн дараа
172
Б.Даваадалай: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа өвлүүлэхийг ЗГ-аас дэмжлээ

"Эрдэнэс монгол" ХК-ийн захирал Б.Даваадалайгаас  хувьцаа өвлүүлэх асуудлаар тодрууллаа. Тэрээр "Иргэд өмчөө өвлүүлэх, эрхээ эдэлье гэх саналууд их гардаг. Энэ төслөө ЗГ-т өмнө нь ч танилцуулж байсан. Энэ хүрээнд өнөөдрийн ЗГ-ын хурлаар өвлүүлэх нь зөв гэх шийдвэр гарлаа. 130 гаруй мянган хүн суулийн 10 жилд нас барсан. Үр хүүхэд, ойрын төрөл садан хэн өвлөж авахаа тодорхойлоод нотариат дээр очиж бүртгүүлээд үнэт цаасны дансандаа бүртгүүлээд, энэ хүмүүст хуримтлагдсан байсан өмнөх жилийн ногдол ашгийг хүртэхээс гадна өвөлж авах боломж бүрдэнэ.

Нас барсан хүмүүс он оноороо ялгаатай. Эдгээр иргэдийн дансанд өмнөх жилийн ногдол ашиг хуримтлагдаад байгаа юм билээ. Өвлүүлэх, өмнөх ногдол ашгийг авах процесс зургадугаар сарын 1-нээс эхэлнэ. Учир нь бэлтгэл ажил шаардлагатай" гэлээ.