m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
7 цагийн дараа
779
Иргэн Д гэрээт ажил олж өгсөнгүй гэх шалтгаанаар хүний амь нас хохироожээ

НЦУГ-аас хүний амь нас хохирсон болон цэрэг боомилж нас барсантай холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр "Цагдаагийн байгууллагын 102 утсанд өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00:05 минутын орчимд СХД, Москва хорооллын орчим хүмүүс хоорондоо зодолдож байна гэх дуудлага ирсэн. Цагдаагийн байгууллага очиход хүний амь нас хохирсон болох нь тогтоогдсон. Тухайн нөхцөл байдлыг шалгахад урьдчилсан байдлаар иргэн Д гэрээгээр олгох ажил олж өгнө гээд 24 сая төгрөг авсан ч гэрээ олж өгөөгүй, мөнгөө буцааж өгөөгүй гэх шалтгаанаар амь хохирогчийн толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон нь тогтоогдсон. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүхийн шинжилгээний байгууллага, бусад нөхцөл байдлыг тодруулна.

Хотын орлогч дарга Т.Даваадалайтай холбогдох хэргийн талаар тодруулахад:

-Цагдаагийн байгууллагаас Туулын хурдны зам, нэг, хоёрдугаар тойрог зам төслийн сонгон шалгаруулалтын хүрээнд их хэмжээний мөнгө угаасан гэх гомдлын дагуу Т.Даваадалайг шалгасан. Шалгуулагч төслүүдийг сонгон шалгаруулалтад орсон ААН-үүдээс өөрийн гэр бүл хамаарал бүхий этгээд болох эхнэр , үеэлдээ 5.6 тэрбум төгрөг, гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-ийн үеэр дүү, түүний найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д 709 сая төгрөг болон 47.9 сая нийт 6.6 тэрбум төгрөгийг эдгээр иргэдийн ААН-ийн дансанд шилжүүлж, дээрх мөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Иймээс цагдаагийн байгууллагаас иргэн Д-г ЭХ-ийн 22.1 дэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгуулахаар өгсөн.

Энэ сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдсонд цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Амиа хорлолтын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.