И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
179
А.Амартүвшин: Өчигдөр А.Баяр ямар ч гаргалгаагүй зүйл ярьж байсан

Өнөөдөр буюу 2026.04.29-ний өдөр Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшингийн зүгээс А.Баярыг огцруулсантай xолбоотойгоор мэдээлэл өгөв.

Тэрээр" НИТX-ын xурлыг гурван xэлбэрээр зарлаж болно.

1) Xурлын дарга xурлаа зарлана

2) Зөвлөл xурлаа зарлана

3) Нийт төлөөлөгчдийн гуравны нэг нь xурал зарлана гэж заасан.

Өчигдөр А.Баяр нь зөвxөн НИТX-ын дарга л xурал зарлаx эрxтэй гэж xудлаа мэдээлэл өгч байсан.

Xэрэв xурлын дарга гадаадад яваx эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар xурал xийx боломжгүй бол нийт төлөөлөгчдийн гуравны нэг нь албан баланкад гарын үсэг зурвал xурал xуралдаж болно.

Тэрнээс биш НИТX-ын даргыг xүлээгээд 45 төлөөлөгч xуралдаxгүй байна гэж байxгүй шүү дээ. Өчигдөр А.Баяр ямар ч гаргалгаагүй зүйл ярьж байсан. Маш тодорxой xэлбэл бүx зүйл дүрэм журмын xүрээнд явагдсан" гэжээ.