Царайны зөв төрхтэй хүн бусдад мартагдахдаа амархан байдаг бол эсрэгээрээ, царай муутай хүний төрхийг хүн ой санамжиндаа удаан хадгалж чаддагийг эрдэмтэд тогтоосон байна.
Царайлаг болон царай муутай төрхтэй хүмүүсийн зургийг судалгаанд оролцогчдод адилхан хугацаатайгаар, хоёр удаагийн давтамжтай харуулжээ. Судалгааны үр дүнд тухайн хүмүүсийн дийлэнх нь царай муутай хүний төрхийг илүү сайн санаж байжээ.
Мөн үнэхээр гоо үзэсгэлэнтэй төрхийг ч санахад маш амархан байдаг гэнэ. Судалгааны багийн гишүүд болох Каролин Альтман, Стефан Швэйнбергэр нар “Царайлаг бус төрх царайлаг төрхийг бодвол бусдын ой тоонд амархан буудгийг энэ судалгаа харууллаа. Царайнд нь онцлог шинж чанар байхгүй бол тэр хүний төрх бусдын санамжинд удаан хадгалагддаггүй гэсэн үг юм” гэжээ.
Мөн үүнтэй төстэй судалгааг Английн Эссексийн их сургуулиас хийжээ. Судалгааг ахалсан Гунди Нис, “Судалгаагаар царайлаг төрхнийхөө ачаар зарим хүмүүс нийгэмд өөрт ашигтай байр сууриа олж чаддагийг тогтоосон” гэжээ. Тэд ажил мэргэжлээрээ амжилттай яваа 8000 гаруй хүнд уг судалгааг хийсэн бөгөөд сайхан төрхтэй байх нь хүний амьдралд амжилт дагуулах бас нэгэн шалтгаан болдог гэнэ.