Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сангийн сайд З.Мэндсайхан мэдээллэв. Тэрээр "Татварын шинэчлэлийн хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэд жилд ХХОАТ-ын хөнгөлөлтөөс 950 мянга орчим төгрөгийг буцаан авдаг болно. Мөн залуу гэр бүлд хамгийн их тулгамддаг асуудлын нэг нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар. Тиймээс орон сууцыг өмчлөөд цааш нь худалдан борлуулах тохиолдолд хоёр хувийн үл хөдлөх хөрөнгийн татвар авахгүй байх,
-ААН-ийн татварт татварын дараах ашиг зургаан тэрбумаас дотогш байвал арван хувийн татвар, дээш байвал 25 хувийн татвар авдаг. Энэ хоорондох зөрүү хэтэрхий огцом байгаагаас 6-10 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол 15 хувь гэж шинэ шатлал оруулж ирж байна. 10 тэрбумаас дээш гарвал 25 хувийн татвараа авна. Ийм зохицуулалтад 600 гаруй ААН хамрагдана.
ЖДҮ-г дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай байвал нэг хувийн татвар ногдуулж байгаа босгыг нэмж, 2.5 тэрбум төгрөг болгох заалт орсон. Ингэснээр 180 мянга гаруй ААН-ийн татварын ачааллыг нэг хувь болгон бууруулна" гэлээ.