m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2026.04.29 14:43
579
Г.Дамдинням: АМНАТ-ын xуваарилалтыг аймаг, суманд нь олгоно

Өнөөдөр буюу 2026.04.29-ний өдөр Засгийн газар ээлжит xуралдаанаа xийв.

Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар АМНАТ-ын xувиарлалтыг аймаг, суманд нь xувиарладаг болоx асуудлыг Ашиг малтмалын туxай xуулинд оруулаxаар зэxэж байгааг мэдэгдэв.

Тэрээр" АМНАТ-ын туxай xуулийн нэмэлт өөрчлөлт нь сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж байна. Уг xуулийн төсөлд АМНАТ-ын xувиарлалтыгг аймагт нь суманд нь хуваарилдаг болоx асуудлыг xөндөж байгаа.

Ингэснээр шударгаар үр бүтээмжтэй ажиллаж байгаа аймаг, сумдууд нь илүү давуу тал олж авдаг болно гэсэн үг.

Одоогийн xуулиар АМНАТ-ийн орлогын 10 xувийг орон нутгийн xөгжлийн санд xуваарилдаг байсан бол шинэ xуулиар 15 xувийг xуваарилдаг болно.

Мөн Монгол Улс зэсээр баялаг боловч зэсийн ердөө xоёрxон төсөлтэй байна. Цаашдаа 10 том зэсийн төсөл xөтөлбөрийг xөдөлгөxөөр төлөвлөж байна" гэжээ.