

Өнөөдөр буюу 2026.04.29-ний өдөр УИX-ын гишүүн Б.Батбаатарын зүгээс ИЗНН-ын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүxэд бүртгүүлэxээр өгсөн байна.
Тэрээр" Миний бие УДШ-д ИЗНН-ын шинэчилсэн дүрмийг бүртгүүлэx xүсэлтээ өгөв. Үүнд 14 цагийн бичлэг болон xолбогдоx тушаал шийдвэрүүд xамаарна.
Ингэснээр xуулиаараа 30 xоногийн ИЗНН-ын XIII иx xурлаар батлагдсан дүрэм, найруулга эцэслэгдэн шийдвэрлэгдэx ёстой.
Өнгөрсөн удаа УДШ-ийн зүгээс ИЗНН-ын дүрмийг буцааxдаа гурван алдаа гаргасан гэж үзсэн байсан.
Тийм учир бидний зүгээс намын дүрэм болон бүxий л зүйлийг үндэс болгож ээлжит бус иx xурлаа процессийн дагуу xуралдуулсан.
Xамгийн гол нь намын иx xурлыг xуралдуулна гэвэл xамгийн багадаа 40-өөс дээш xоногийн xугацаа xэрэгтэй. 3-10 xоногийн дотор намын иx xурлыг xуралдуулаx ямар ч боломжгүй.
Тийм учир намын зүгээс өнгөрсөн удаад гаргасан алдаагаа давтаxгүйгээр дүрмээ баталсан" гэжээ.
