И.Доржоо
Сэтгүүлч
УИХ
6 цагийн дараа
83
С.Бямбацогт: Шуугиад өнгөрөx бус шийдэл үр дүн гаргаx нь чуxал

 

Өнөөдөр буюу 2026.04.29-ний өдөр УИX-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан “УИХ-ын хяналт шалгалтын тухай" хуульд /шинэчилсэн найруулга/ нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Энэ талаар УИX-ын дарга С.Бямбацогт өөрийн цаxим xуудсандаа нийтэлсэн байна.

Тэрээр" УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
2024 онд УИХ Хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн баталж, парламентын хяналтын сонсголыг илүү бодитой, үр дүнтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад эргэлт гарсан.
Гэвч зохион байгуулсан сонсголын дараа

• Чухам ямар арга хэмжээ авсан бэ?
• Шийдвэрүүд бодитоор хэрэгжив үү?
• Үр дүн нь ямар байв? гэдгийг дахиад нээлттэйгээр хэлэлцэх “ҮР ДҮНГИЙН СОНСГОЛ” хийх эрх зүйн орчин тодорхой бус байсан юм.


Тэгвэл уг хуулийн төсөлд:

-Хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлтийн хэрэгжилтийг шалгах үр дүнгийн сонсгол зохион байгуулах
- Парламент гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд бодитоор хяналт тавих
- “Алсын хараа–2050” хөгжлийн бодлогод туссан хүчирхэг, хариуцлагатай парламентын зорилтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгажээ.


Сонсгол явуулах нь чухал ч түүний үр дүнг буцааж нэхэх нь түүнээс ч илүү чухал.
МЭДЭХ ЭРХ- ЭРГЭХ ХАРИУЦЛАГЫН ЦОГЦ ШИЙДЭЛ" гэжээ.