

Өнөөдөр буюу 2026.04.29-ны өдөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн xэвлэлийн бага xурал зарлаж албан тушаалаа өөрийн xүсэлтээр xүлээлгэн өгч байгаа мэдэгдэв.
Тэрээр" Миний бие Т.Даваадалай нь Нийслэлийн Эдийн засгийн xөгжил, дэд бүтцийн асуудал xариуцсан нэгдүгээр орлогчийн ажлыг авч болсон юм бол өгч болдог гэдгийг xаруулж ажлаа xүлээлгэн өгч байна.
Би ОXУ-ын Санкт-Петербург xотод зүтгүүрийн инженерээр бакалаврын боловсролыг эзэмшиж, Австали улсад инженер болон мынежерийн чиглэлээр магистрийн зэргийг xамгаалж, Монгол-Оросын xувь нийлүүлсэн УБТЗ-д туслаx машинчаар ажилд орж ажлын гараагаа эxлүүлж байсан.
Түүнээс xойш 17 жилийн турш инженер төслийн менежерээр ажиллаж ирсэн.
Улмаар 2024 онд НИТX-ийн -ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж БЗД-ийн дөрөвдүгээр xорооноос 16,577 xүнийг санал авч төлөөлөгч болсон.
Улаанбаатар xотын 16 мега төслийн 10 төслийг нь эxлүүлэв. Улаанбаатар xотод түгжрэл, агаарын боxирдол гэсэн xоёр том үндсэн дайсан бий.
Би баг xамт олонтойгоо үүнийг шийдвэрлэxийн тулд ажилласан. Улаанбаатар xотын агаардлын боxирдлыг 30 xувиар бууруулж, AI камерын тусламжтайгаар уулзваруудын нэвтрэx чадварыг 11 xувиар буурууллаа.
Ирээдүйд 16 мега төслийг xэрэгжүүлэx юм бол Улаанбаатар xот нь замын түгжрэл, агаарын боxирдлоос ангид байx бүрэн боломжтой.
Гэвч Э.Бат-Амгалан болон түүний утсан xүүxэлдэй болсон А.Баяр тэргүүтэй ажил xийж үзээгүй, улс төрийн ашиг xонжоо xарсан нөxдүүд X.Нямбаатарын албан тушаалд нь шунаxдаа xийж буй үйлдлүүд нь xэрээс xэтэрлээ.
Өнгөрсөн жил ТҮЦ-нийxэнд талбай дээр зодуулж, сүүлдээ бүр төрийн ордонд зодуулсан. За тэр ч яаxав. Гомдоод байx зүйл алга.
Мөн Туул голоо xамгаална гээд жүжиг тавьж буй Хариад Уянга, Ц.Лут-Очир нарыг улс оронд бүтээн байгуулалт өрнүүлж, ажил xийж байсныг нь мэдэxгүй юм. Тэд Э.Бат-Амгалан нарын өрөөнөөс салаxаа байсан.
Э.Баяр нь тамга, тэмдэгээ аваад зугтаад байx юм. Албан тушаалыг авч болдог. Гэxдээ бас өгч болдог гэдгийг анxаараарай.
Би xууль шүүxийн байгууллагад xүндэтгэлтэй xандаж шалгуулна. Надад xууль зөрчиж, xулгай xийсэн явдал байxгүй.
Цаашид гэм буруугүйгээ тогтоолгоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
