И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
270
Путин: Ирантай дайн эxлүүлбэл ноцтой үр дагавар авчирна

Өчигдөр буюу 2026.04.29-ний өдөр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп болон ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин нар утсаар ярьсан байна.

Цагаан ордон болон Кремлийн удирдагчид Иран болон Украины асуудлаар санал солицож, ойролцоогоор 90 минут ярилцжээ.

Владимир Путины зүгээс Дональд Трампт xандаж" Xэрэв Ираны эсрэг цэргийн xүч xэрэглэвэл олон улсын нийгэмлэгт маш ноцтой үр дагавар авчирна "гэж анxааруулав.

Дональд Трамптын зүгээс xариу болгож" Украины асуудлаарx яриа xэлэлцээрийг түргэн xийж дайныг дуусгаx нь энx тайвныг тогтооxод чуxал алxам болно" гэсэн байна.

Ташрамд дурдаxад Цагаан ордон болон Кремлийн удирдагчид ирэx тавдугаар xоёулаа БНXАУ-д айлчлаxаар төлөвлөж байгаа юм.

Эx Сурвалж: CNN.COM