Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.04.30 10:55
477
Д.Энхтүвшин: АН төрийг данхайлгая гэж бодож байвал намынхаа үзэл баримтлалаа өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинээс тодрууллаа.

Тэрээр, Бие даасан байгууллага маш цөөхөн болсон. Бүгд улс төрийн нөлөөлөлд, хамааралтай болсон. Тэгэхээр нийгмийн төлөөллийн байгууллагууд бие даасан байдлыг хуулиараа дамжуулж сайжруулах хуулийн төслийг өргөн барьсан. Улс төрөөс хамааралгүй, бие даасан институт бий болгохыг зорьж хуулийн төсөл оруулсан. Харамсалтай нь энэ хуулийн төсөл маань дэмжигдсэнгүй. Энэ төсөл 7 жил явж байгаа. 

АН-ын гишүүд хувийн хэвшлийг дэмжинэ гэж ярьдаг ч хийж байгаа үйлдлийг нь харахаар хувийн байгууллагыг улс төрөөс хамааралгүй, бие даасан бүтэцтэй болгох, төлөөлөх чадварыг нь сайжруулах төсөл орж ирэхээр О.Цогтгэрэл дарга хуулийн нарийн агуулгаа ойлгоогүй, уншаагүй санал унагалаа. 

АН-ынхан төрийг данхайлгая гэж бодож байвал намынхаа үзэл баримтлалаа өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. 

Хуулийн үр нөлөөний судалгаа хийсэн. Танхим аймаг нийслэлийн танхим байх хуулийн заалттай. Энэ нь ажиллахгүй байгаа учраас төлөөлөх чадвар нь байхгүй болсон. Бие даасан танхим байгуулагдаагүй. 

Шууд дамжуулалт үзэх: