

Эрүүл мэндийн сайд Н.Батшугараас тодрууллаа.
Тэрээр, Эхний ээлжид лабораторио ашиглалтад оруулаад, эргэлтэд байгаа эмүүдийг бүгдийг нь лабораторид оруулаад чанарын шалгалт явуулмаар байгаа. Эсвэл түүврээр оруулж болно. Манай улсад хатуу зохицуулалттай улс орнуудын эмийг ашигладаг.
Эргэлзээтэй эм байгаа гэж хүмүүс их ярьдаг. Тэгэхээр ард иргэдийн гомдлын дагуу шалгаж болно. Манай мэргэжилтнүүд ч гэсэн түүврээр оруулаад шалгаж болно. Лабораторийн хүчин чадал жилдээ 4 мянган эм дээр шинжилгээ хийх чадалтай.
Улсын эмнэлгүүд жилдээ 300-400 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Худалдан авалтаа эмнэлгүүд тус тусдаа тендер зарлаад хийдэг. Жишээлбэл, Ибупрофен эмийг эмнэлгүүд зөрүүтэй үнээр авсан байсан. Тиймээс нэгдсэн худалдан авалт бид нар зайлшгүй хийх ёстой. Үүнийг эм эмнэлгийн хэрэгслийн агентлагаар хийлгэх гэж байгаа.
Ингэснээр эмийн өртөг буурна. 300-400 тэрбум төгрөгийн 10 хувийг хэмнэхэд л 30-40 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Энэ мөнгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ зарцуулмаар байна. Эсвэл илүү чанартай эм оруулж ирье.
Шууд дамжуулалт үзэх:
