Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
266
Оюутолгойн гэрээг хийж монголчуудыг өдрийн 10 тэрбумын өрөнд оруулсан С.Баярцогт нэрээ татаж авах ёстой

АН-ын залуучууд УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүллээ.

Б.Энхжин АН-ын ҮБХ-ны гишүүн асан: Ирэх 7 хоногт үндэсний бодлогын хорооны хурал болно. Нийгэм даяараа сонсож, хүлээж байгаа.

Манай намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг томилох тухай асуудлыг оруулах гэж байгаа. Харин тус асуудлыг АН-ын гишүүд эсэргүүцэж байгаа.

Тийм учраас бидний зүгээс албан шаардлага хүргүүлж байна. Албан шаардлагаа О.Цогтгэрэл даргын өрөөнд ороод өгье гэсэн боловч хэвлэл дагуулж орж ирэхгүй байх шаардлагыг тавьсан байна. 

н.Билгүүтэй АН-ын ҮБХ-ны гишүүн: С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсноор манай намын рейтинг унасан. Энэ богинохон хугацаанд бид ард түмнээрээ дүнгээ тавиулчихлаа. Муу нэрийг хусавч арилахгүй. С.Бямбацогтой АН сонгуульд орох юм бол манай нам ялагдана. 2028 оны сонгуульд ялагдвал, энэ дараалсан ялагдлын дараа АН оршин тогтнох уу үгүй юу. Явцуу утгаараа Монгол Улсад ардчилал оршин тогтнох уу, нэг намын дарангуйлалд орох уу, сөрөг хүчин байх уу гэдэг чухал асуудлыг шийдэх алхам дээрээ ирсэн байна. 

Нийгмийн сэтгэл зүйг мэдрээд залуу үеэсээ яагаад ерөнхий нарийн бичгийн даргаа томилж болохгүй байгаа юм бэ. Нэр цэвэр улс төрчийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох хэрэгтэй. 

н.Цэрэндолгор ҮБХ-ны гишүүн: С.Баярцогт АН-д хангалттай дээд албан тушаалуудыг хашиж байсан. Төрийн сайд ч хийж байсан. Гэхдээ гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдчихсон. С.Баярцогт өөрөө цагаатгагдсан гэж ярьдаг. Тэр тогтоол нь байдаг бол олон нийтэд үзүүлж эргэлзээг нь тайлж өгөх ёстой. Өөрийнхөө нэр хүндийг өсгөж олон нийтэд ийм жүжиг тоглож болохгүй. Улс төрч хүн шударга байх ёстой.

Өнөөдөр өдөрт монголчуудыг 10 гаруй тэрбум төгрөгийн өрөнд оруулсан Оюутолгойн гэрээ, хариуцлагагүй үйлдэл бүрийнхээ төлөө нэрээ татаж авах ёстой гэж бодож байна. 

Шууд дамжуулалт үзэх: