Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.04.30 12:43
419
"China mongol pharma bridge" компани дотоод орчны бохирдлыг илрүүлэн, химийн хортой элементүүдийг бууруулах, цэвэршүүлэх, хоргүйжүүлэх үйл ажиллагаа явуулж байна

Дотоод орчны агаарын бохирдлыг шинжлэх, бууруулах болон цэвэршүүлэх чиглэлээр анх удаа цогц үйлчилгээ нэвтрүүлж байгаа талаар“China Mongol Pharma Bridge” компаниас мэдээлэл хийлээ.

Ч.Чулуунцэцэг "China mongol pharma bridge" үүсгэн байгуулагч: Агаарын бохирдлын асуудал ярихаараа ихэвчлэн утаа, тоосжилтын талаар ярьдаг. Гэвч хүн 1 өдрийн 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчны агаарын чанарын асуудал нийгмийн эрүүл мэндийн хамгийн эмзэг бөгөөд анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

Сая чуулганы нэгдсэн хуралдаан дээр, сургууль цэцэрлэгийг химийн хорт дэгдэмхий будгаар будаж засвар үйлчилгээ хийдэг. Ингээд хүүхдүүд сурч хүмүүждэг. Үүнээс үүдэн хүүхдүүдэд хорт хавдар үүсэх нөхцөл бүрдэж байна гэж ярьсан. Гэвч үүнийг нь шинжилдэг лаборатори манай улсад байхгүй. Хорыг нь бууруулах үйлчилгээ ч алга.

Манай компанийн хувьд 2025 оны 3-р сард байгуулагдсан. БНХАУ-ын Бээжин глобал компанитай гэрээ байгуулж дотоод орчны агаарын бохирдлыг оношлох, шинжлэх, хоргүйжүүлэх үйлчилгээг монголд цогц байдлаар оруулж ирсэн. 

Дотоод орчны агаарын бохирдол нь зөвхөн тоос утаагаар хязгаарлагдахгүй. Шинэ байр, засвар хийсэн орчин, шинэ тавилга, будаг, цавуу, барилгын материал, ахуйн хэрэглээний зүйлсээс байнга илэрч, үүсгэж байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дотоод орчны бохирдлыг цусны болон бусад төрлийн хорт хавдар үүсгэгч нэгдүгээр хүчин зүйл мөн гэдгийг зарласан. Тэгвэл манай компани дотоод орчны бохирдлыг илрүүлэн,эх үүсвэрийг нь гаргаж ирээд химийн хортой элементүүдийг бууруулах, цэвэршүүлэх, хоргүйжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. 

Шууд дамжуулалт үзэх: