

УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас тодрууллаа.
Тэрээр, 27 мянган ээжүүдийн хүлээлт байгаа гэдгийг ойлгож байгаа. Нөхөн олгох хууль батлагдчих юм бол 7 тэрбумын тоо нь багасахаар байгаа. Хүүхдийн нас баралт мэдээж буурч байгаа.
Энэ 7 хоногт миний хувьд нийгмийн ажлын хууль, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах асуудалд илүү анхаарч байна.
Гэхдээ одон урамшууллын агуулгаар ярьж байгаа бол аавыг ч гэсэн урамшуулах хэрэгтэй. Аавыг ч гэсэн дэмжих хэрэгтэй гэх асуудал байгаа.
Дэмжлэг нь юу байх уу гэхээр чөлөө, цалин урамшуулал, хөдөлмөрийн нөхцөлийг нь яаж дэмжих үү гэх асуудал яригдах ёстой. Ингэж л өргөн хүрээнд асуудлаа, олон салбарын асуудал байгаа гэдгийг нийтэд ойлгуулахын тулд хэлэлцүүлэг хийсэн.
Одонгийн урамшууллын хуулийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дэмжээгүй. Гэр бүлийн тухай хуультай уялдуулъя гэсэн байсан. Тиймээс бид ажлын хэсгээрээ саналын томьёоллыг нь эцэслээд, олон салбар хэлэлцүүлэг хийж хүмүүсийг мэдлэгжүүлж, гишүүдэд мэдээлэл өгч байж гэр бүлийн тухай хуультай нийлүүлэх үү гэх зэрэг шийдлийг гаргана.
Шууд дамжуулалт үзэх:
