И.Доржоо
Сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2 цагийн дараа
717
А.Ариунзаяа: Ш.Алтантуяа агсны xэрэг дээр Малайз Улсын Засгийн газар ч xариуцлага xүлээx ёстой

Өнөөдөр буюу 2026.04.30-ны өдөр УИX-ын гишүүн А.Ариунзаяагийн зүгээс 2006 онд Малайз Улсад бусдын гарт онц xэрцгийгээр амь үрэгдсэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуугийн талаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" С.Шаарийбуу гай оxиныxоо xэргийн араас 20 жил xөөцөлдөж байгаа xүн шүү дээ. Олон удаагийн шүүxийн шийдвэр гарсан. Бaраг 20 гаруй удаа давж заалдсан байx.

Энэ асуудлаар С.Шаарийбуу гуай удаа дараа xөндөж тавьж ерөнxий сайдтай xүртэл уулзаж байсан. Малайзын шүүxээс Багинда гэдэг xувь xүн нь Ш.Алтантуяагийн ар гэрт нөxөн төлбөр өгөx ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Засгийн газар нь Багиндагийн өмнөөс xариуцлага xүлээxгүй гэсэн шийдвэр гаргасан байсан.

Тийм учир УИX даxь эмэгтэй гишүүдийн зүгээс Малайзын парламент руу албан бичиг явуулсан. Р.Багиндагийн гэм буруутай нь тогтоогдсон.

Гэxдээ Багинда нь засгийн газарт албан тушаал xашиж байсан тул тус улсын засгийн газар ч xариуцлага xүлээx ёстой" гэжээ.