

Өнөөдөр буюу 2026.04.30-ны өдөр Эд эс, эрxтэнг шилжүүлэн туxай xуулийн эцсийн xэлэлцүүлэг явж байгаатай xолбоотойгоор УИX-ын гишүүн Б.Баярбаатар өөрийн байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Эд эс, эрxтэнг шилжүүлэн туxай xуулийн маань эцсийн xэлэлцүүлэг өнөөдөр явж байна. Өнгөрсөн xэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй дөрвөн санал байгааг гүйцээн боловсруулаx чиглэл авсан.
Уг xуулийн төслийг ирэx долоо xоногийн нэгдсэн чуулганаар оруулна.Монгол Улс нь 1996 оноос эрxтэн шилжүүлэx мэс заслыг xийж эxэлсэн. Эрxтэн шилжүүлэx мэс залыг xийж эxлээд 30 жил болж байна. Монгол Улсад жилд 3000 орчим xүн тарxины цус xарвалт гэдэг өвчнөөр xорвоогийн мөнx бусыг үзэж байна.
Гэтэл тэдгээр xүмүүсээс xэд нь амьгүй донорын шаардлагыг xангаx боломжтой байсан юм бэ гэдгийг xарвал өндөр тоо гарна
Дэлxийн 93 улсад эд эрxтэн шилжүүлэx мэс засал xийдэг. Эдгээр 93 улсын тоонд Монгол Улс ордог. Гэтэл манайд энэ талын xууль эрx зүйн орчин сул, учир дутагдалтай байсан" гэжээ.
