

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа.
Тэрээр, Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан тэргүүтэй хүмүүс С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болохыг эсэргүүцээд гурван чиглэлээр буруутгаж байсан.
1.Оффшор бүсэд мөнгөө нуун дарагдуулсан
2.Оюутолгойн гэрээг муу хийсэн
3.Гурван шатны шүүхээс ял авсан.
Нөхцөл байдлыг та бүхнийг эргээд нэг сөхөж хараасай гэж бодож байна. Тухайн үед шударга 5 гэж өөрсдийгөө нэрлэж байсан Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан гээд таван хүн. Тэр үед Т.Аюурсайхан С.Баярцогтын нэр хүндийг гутаах даалгаврыг Х.Баттулгаас авсан. Тэгээд Швейцараас энэ этгээдийн талаар чухал мэдээллийг ерөнхий прокуророос нь авлаа гэж худал мэдээлэл олон нийтэд түгээж байсныг санаж байгаа байх.
Би дараа нь Т.Аюурсайхантай уулзаад энэ даалгаврыг чамд хэн өгсөн гэхэд Х.Баттулгын чиглэлийн хүмүүс хэл гэж хэлсэн би одоо ингэж хэлсэндээ харамсдаг гэж байсан.
Оюутолгойн асуудал 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жил яригдаж байна. Энэ 20 гаруй жилийн хугацаанд ажил хийж байгаа бол алдаа гаргана. Алдааг дараа дараагийн эрх баригчид, ажлыг нь хүлээж авсан хүмүүс засаад явах ёстой. Түүнээс ажлыг хийсэн хүнийг буруутгаж болохгүй. Бурууг нь засаад явна уу гэхээс буруутгаад байж болохгүй.
Хүн алаад гурван шатны шүүхээс ял авсан хүнийг сулласан тохиолдол байгаа.
Шууд дамжуулалт үзэх:
