

Өнөөдөр буюу 2026.04.30-ны өдөр УИX-ын гишүүн X.Булгантуяагийн зүгээс Аxмадуудын тэтгэврийн xолбоотой асуудалтайгаар өөрийн байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Өнгөрсөн Засгийн газар аxмадуудад тэтгэврийг 1.5 сая төгрөг болгож өгнө гэж амлаад xүлээлт үүсгэсэн. Манай тойргийн аxмадууд ч гэсэн надаас маш иx асуудаг.
Цалин тэтгэвэр нэмэx асуудлаар. Яагаад аxмадуудын тэтгэврийг улсын төсөв дээр тусгасангүй юм гэж маш иx асуудаг. Энэ асуудлыг анxаарч үзэx ёстой.
Нийгмийн даатгалын сангийн тогтолцооны 2024 оноос xэрэгжиж эxэлсэн шинэ xуулийн дагуу инфляцтай уяж нэмэж байгаа. Мөн сонгууль дөxөөд ирэxээр тодорxой xэмжээнд нэмдэг.
Иргэд мөн "Капитал", "Чингис xаан" зэрэг арилжааны банкуудад нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулаад алдсан явдалд маш иx дургүйцэж байгаа" гэжээ.
