

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг хуралд 26 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ирц 65 хувьтай байна. Хурлаар НИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хурлын ирцийг хангах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Түүнчлэн НИТХ-ын дарга асан А.Баяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн хурлын төлөөлөгчдийг хулгайч мэтээр гүтгэж байгааг шалгаж, тохирсон хариуцлага хүлээлгэхийг МАН-ын бүлгийнхэн МАН-ын болон нийслэлийн МАН-ын Хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхээр болжээ. Уг албан бичигт МАН-ын бүлгийн 30 гаруй төлөөлөгч гарын үсэг зурсан байна.
