И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
75
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

09:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын форум” Новотел зочид буудалд болно.

09:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны тайлангийн хурал УБЦТС ТӨХК-ийн байранд болно. 

09:00 цагтДэлхийн лабораторийн эмч нарын өдрийн үйл ажиллагаа ХӨСҮТ-ийн зааланд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

11:00 цагт: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, Засгийн газарт бодит шаардлага хүргүүлэх зорилгоор “Нийгмийн шударга ёсны төлөөх” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

11:00 цагт: “Сэтгүүлч М.Батдорж” сангийн 13 дугаар уралдааны дүнг танилцуулж, сэтгүүл зүйн шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг “News cafe”-д гардуулна. 

11:30 цагт: Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачлагын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яаманд мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Архивын ерөнхий газар болон Монголын Үндэсний музейн хамтарсан “Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ.

 

15:00 цагт: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн Төрийн ордны их танхимд болно.  

-Ирэх 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” эхэлнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. 

 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэр сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад: 

  • Сингапурт 2026 оны 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.