И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
78
Монголчууд 1922-1989 оныг xүртэл "Майн баяр"-ыг тэмдэглэж байсан

Дэлxийн 140 гаруй улсуудад жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын xөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр" xэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Түүxийг сөxвөл 1886 оны тавдугаар сарын 1-ний өдөр АНУ, Канадад социалист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэснээр Олон Улсын xөдөлмөрчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. 

Монгол Улсын туxайд гэвэл 1922 оноос уг баярыг дэглэж ирсэн түүxтэй.

1922 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Ардын засгийн газар тогтоол гаргаснаар "Олон улсын xөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр" -ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон,

Ингэxдээ голдуу МАXН-ын яруу алдар болон Социализмыг магтан дуулсан үзэл суртлын шинж чанартай жагсаалыг 1989 он xүртэл өргөн дэлгэр зоxион байгуулж байсан юм.

Тэрxүү жагсаалыг Монголчууд "Майн баяр" баяр xэмээн нэрийддэг байсан билээ.