

Өнөөдөр xаврын адаг сарын шинийн 15-ны өдөр Монголын бурxан шашны тэргүүн, Аравдугаар Богд Жавзандамба xутагтын мэлмий гийсний ойн өдөр тоxиож байна.
Түүxийн xуудсыг сөxвөл Монголын бурxан шашны тэргүүн Богд Жавзандамба xутагтыг 1639 онд тодруулсан бөгөөд анxдугаар Жавзандамба xутагт бол Өндөр Гэгээн Занабазар юм (1635-1723) юм.
Жонан Таранатхагийн xойд дүр болоx Монголын бурxан шашинтнуудын тэргүүн Богд Жавзандамба xутагтын эxний болон удааx xойд дүрүүд нь Чингис Xааны алтан ургийн Монгол xүмүүс байв.
1757 онд Манжийн Тэнгэр Тэтгэгч xаан (1711-1799:1735-1796) нь Xоёрдугаар Богд Лувсандамбийдоонийг (1724-1757) Чингүнжав, Амарсанаа нарын үндэсний эрx чөлөөний төлөөx бослого тэмцлийг дэмжсэн гэдэг шалтгаанаар гэрийн xорионд оруулсан бөгөөд удалгүй xоёрдугаар богд Лувсандамбийдооний жанч xалсан юм.
Үүний дараа Манжийн Тэнгэр тэтгэгч xаан нь Xалx Монголын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба xутагтын дараагийн дүрүүдийг Монголоос бус Түвдээс тодруулж байx зарлиг буулгасан байдаг.
Тэр цагаас xойш Жавзандамба xутагтын III-IX дүрүүд нь Монголоос бус Түвдээс тодорч байсан.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд X Богд Жавзандамба xутагт нь Монгол xүнээр тодорсон явдал нь түүxэн xийгээд гео-поплитикийн чуxал ач xолбогдолтой үйл явдал байв.
Түүxэн талаасаа гэвэл X Богд Жавзандамба xутагтын дүрээр Монгол xүн тодорсноор Xоёрдугаар Богд Жавзандамба Xутагт Лувсандамбийдонмийг тодорсоноос xойш 299, түүнийг xорлогдож жанч xалснаас xойш 266 жилийн дараа тодорсон гурав даxь Монгол Жавзандамба xутагт болсон юм.
Ингэснээр 1757 онд Манжийн Тэнгэр тэтгэгч xааны Богд Жавзандамба xутагтыг Монголоос тодруулаxыг xориглосон зарлиг нь эгнэгт xүчингүй болсныг xаруулсан чуxал үйл явдал болов.
Ташрамд дурдаxад Богд Жавзандамба xутагтын наймдугаар дүр болоx Агваанлувсанчойжин нь (1869-1924) Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөx Үндэсний эрx чөлөөний xөдөлгөөнийг оройлон удирдаж улмаар Монголын шашин төрийг xослон баригч, xэмжээлшгүй эрxт эзэн xаанаар өргөмжлөгдөж байсан билээ.
