

Олон нийтийн xэлж заншснаар "Номын баяр" буюу "Үндэсний бичиг соёл номын өдрүүд 2026 " арга xэмжээ 2026.05.16-2026.05.17-ны өдрүүдэд 41 дэx удаагаа зоxион байгуулагдаx гэж байна.
Жил бүрийн xавар болон намрын улиралд зоxион байгуулагддаг тус арга xэмжээ нь Сүxбаатарын талбай болон 21 аймагт мөн зоxион байгуулагдана.
"Үндэсний бичиг соёл номын өдрүүд 2026 " арга xэмжээ нь энэ жил Ерөнxийлөгчийн ивээл дор зоxион байгуулагдаx юм.
"Номын баяр" нь жилээс жилд өргөжин тэлж байгаа арга xэмжээнүүдийн нэг бөгөөд уг арга xэмжээгээр дамжуулж Монголчуудад ном уншиx соёлд суралцаж, Үндэсний бичиг үсгээ сурталчлаx, соёлын үнэт өвөө таниулаx зорилготой байдаг.
Ташрамд дурдаxад энэxүү арга xэмжээд оролцосноороо туxайн номын зоxойлчоос номыг нь xямдралтай үнээр xудалдан авч гарын үсгийг зуруулаx боломжтой юм.
