

Өнөөдөр буюу 5-р сарын 1-нээс хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан хурдан морины уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.
Тэрээр, Хууль журмаараа морин уралдааны үйл ажиллагаа эхэлж байгаа. Жил бүрийн 11-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглодог. Засгийн газрын 2025 оны 41-р тогтоол батлагдсан.
Өнөөдөр өглөө Дүнжингаравын хурд уралдаан эхэлж байна. 2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд морь унаж уралдсан байдаг. Үүнээс мориноос 343 хүүхэд унасан, 250 хүүхэд нь бэртэл гэмтэл аваагүй бол 88 хүүхэд хөнгөн, 5 хүүхэд хүнд гэмтэл бэртэл авсан гэх мэдээлэл байна.
Морин уралдааны улирал эхэлж байгаатай холбоотой эцэг, эхчүүд, уяачид, орон нутгийн удирдлагууд энэ дээр анхааралтай заавар зөвлөгөө өгч ажиллахыг уриалж байна. Хамгаалах хэрэгсэл бүрэн хэрэглэсэн, хүүхэд даатгал зайлшгүй хийлгэсэн байх ёстой. Мөн 8 нас хүрээгүй хүүхдийг морь унуулахгүй.
Шууд дамжуулалт үзэх:
