Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
246
Д.Энхтүвшин: Т.Даваадалайг 5 хоног эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвар алдсан гэх дүгнэлт гарсан байсан

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинээс тодрууллаа.

Тэрээр, Болсон үйл явдлын дараа Т.Даваадалай гомдол гаргасан байсан. Эндээс гараад СХД-ийн эмнэлэгт очиж дүгнэлт гаргуулсан байсан.

Тэгээд 5 хоног эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх дүгнэлт гарсан байсан. Гэхдээ маргааш нь ордонд таараад би зүгээр үү гэж асуухад зүгээр ажлаа хийгээд хэвлэлд ярилцлага өгөөд явж байсан. 

Энэ эмнэлгийн дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа учраас дахин шинжээчийн бүрэлдэхүүн гаргах хүсэлт гаргасан байгаа.  Надаас мэдүүлэг авсан. Мэдүүлгээ өгөөд бүрэлдэхүүнтэй шинжээч гаргах хүсэлт гаргасан.

Өөрөө хэвлэлээр гомдоогүй гэсэн боловч өмнөөс нь өөр хүн гомдоод байгаа юм болов уу.

Гэхдээ болсон үйл явдлын хувьд би өөрийгөө зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Байнгын хороон дээр хоёр удаа уучлал гуйсан. Маргааш нь ч ордонд таараад асуудалгүй юу, зүгээр үү гэж асуусан. 

Видео үзэх: