Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
152
С.Зулпхар: Эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө шинжлэх ухааны байгууллагуудын чадавхыг нэмнэ

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль эцэслэн батлагдсантай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.ЗулпхарШинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хууль бол онцгой ач холбогдолтой хууль гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр манай шинжлэх ухааны салбарын зардал ДНБ-ийн 0.01 хувьтай тэнцүү байгаа. Олон улсын жишиг нь 2.5-5.4 руу чиглэсэн зардлыг ДНБ-ний түвшинд авч үздэг.

Гэтэл манай зорилт болсон 1 хувь руу ч ойртоогүй түвшинд байгаа. Энэ хууль бол шинжлэх ухааны байгууллагуудыг чадавхжуулахад, судалгаа хийхэд чиглэсэн томоохон боломжуудыг нээж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах хуулиар хэрэв ямар нэгэн судалгааны тендерт ордог бол шинжлэх ухааны хүрээлэнгүүд, судалгааны байгууллагууд тендерийн материал гаргадаг. Үүнээсээ болоод огт судалгаанд оролцож чаддаггүй байдал үүссэн. Энийг даван туулж байна гэсэн үг. 

Өнөөдөр зах зээл дээр 70 тэрбум төгрөгийн судалгаа болон үнэлгээний ажил байгаа. Энэ ажлыг хийхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө шинжлэх ухааны байгууллагуудын чадавхыг нэмж байна гэсэн үг. 

Видео үзэх: