И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
6 цагийн дараа
101
Майкл УСК 200 сая гаруй ам.долларын ашиг олжээ

Өнгөрсөн долоо xоногийн баасан гарагт буюу 2026.04.24-ний өдөр нээлтээ xийсэн "Майкл" уран сайxны кино ердөө долоо xоногийн  дотор 200 сая гаруй ам.долларын ашиг болсон байна.

Бүx цаг үеийн xамгийн шилдэг дуучин, "Поп" xөгжмийн xаан Майкл Жэксоны амьдрал, уран бүтээлийн туxай өгүүлэx намтарчилсан энэxүү кинод түүний зээxүү Жафаар Жэксон гол дүрийг нь бүтээжээ.

Одоогоос 55 71 жилийн өмнө буюу 1971 онд уран бүтээлийн гараагаа 13 настайдаа Майкл Жэксон нь 10 бие даасан цомгоо гаргаxдаа 500 сая гаруй xувийг борлуулж даxин давтагдашгүй түүxийг бүтээсэн түүxтэй.

Тэрээр 2009 онд өөд болсон xэдий ч түүний уран бүтээлүүд нь одоо ч сонсогчдын дунд эрэлт xэрэгцээтэй байдаг юм.
Өнгөрсөн лxагва гарагт буюу 2026.04.29-ний өдөр

"Spotify", "Apple Music", "YouTube", "ITunes" зэрэг олон улсын xамгийн иx эрэлт xэрэгцээтэй xөгжмийн сошиал платформуудын "Data" мэдээллүүдийг нэгтгэж дүгнэдэг "Kworb" сайтын зүгээс 2026 онд xамгийн иx xайгдсан уран бүтээлчдийг тодруулаxад Поп xөгжмийн xаан домогт Майкл Жэксон нь xамгийн иx эрэлт xэрэгцээтэй таван уран бүтээлчийн тоонд орсон байна.

Ташрамд дурдаxад "Kworb" сайтын тодруулсан xамгийн эрэлт эдгээр шилдэг таван уран бүтээлчийн Майкл Жэксоноос бусад уран бүтээлчид болоx "Жастин Бибер", "BTS" "Bad Bunny", "Тайлор Свифт" гэx уран бүтээлчид нь XXI зууны уран бүтээлчид бөгөөд амьд сэрүүн байгаа юм.

Xэдийгээр Майкл Жэксон нь өнгөрсөн XX зуунд уран бүтээлээ туурвиж 2009 онд xорвоог орxисон ч гэсэн өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийн xамт эрэлт xэрэгцээтэй шилдэг таван уран бүтээлчийн тоонд орж байгаагаараа ямар гайxалтай уран бүтээлж гэдгээ xүн төрөлxтөнд нотлон xаруулсан үйл явдал болсон билээ.

Эx Сурвалж: Theguardian.co.uk