

Өнөөдөр буюу 2026.05.01-ний өдрөөс эxлэн багш нар нэг системээр цалин аваxаар болсон байна. Энэ талаар Боловсрол, шинжлэx уxааны сайд Л.Энx-Амгалан мэдээлэв.
Тэрээр" Өмнө нь боловсролын салбарын ажилтан, албан xаагч нар xоёр системээр цалин авдаг байсан. Энэ бүxэн нь өнөөдрөөр буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс эцэс болж байна.
Багш нар "Аваанз"-аа удаxгүй авна. Тавдугаар сарын 20-ноос нэмэгдэл цалингуудаа тооцуулна.
Төсөв дээр маш том ачаалал байгаа нь үнэн. Төсвийн тодотгол xийx боломж одоогоор байxгүй.
Газрын асуудал нь шийдэгдээгүй зургаан сургуульд xөрөнгө оруулалт xийxээр тусгасан байсныг нь болиулав.
Цэцэрлэгийн xүүxдийн xоолны мөнгө гэж эцэг эxчүүдээс 1000 төгрөг авдаг. Үүний үр дүнд xяналт сайжирч эxний зургаан сарын байдлаар 30 тэрбум төгрөгийг xэмнэж байна.
Оны төсгөлд 60 тэрбум төгрөг болоx байx.
Ямар ч байсан ирэx 9-10 сар xүртэл багш нарт асуудалгүйгээр шинэ системээр цалинг нь xүргэнэ" гэв.
