

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох хуралдаан болсон. Гэвч гишүүдийн олонх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан учраас АН-ын бүлгийн даргыг томилох асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Уг асуудлаар АН-ын дарга О.Цогтгэрэл "Миний хувьд бүлгийн дарга, намын даргыг салгаж явах нь зүйтэй гэж үзсэн учраас бүлгийн даргын ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Цаашид бүлгийн даргыг улс төрийн туршлагатай хүн хийх ёстой гэж бодож байна. Манай бүлэг өнгөрсөн хугацаанд парламентын түүхэнд байгаагүй шийдвэрийг гаргасан. Нөгөөдөр үндэсний бодлогын хороо хуралдаж намын генсекийг томилох эсэхийг хуралдана" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
