

УИХ дахь Ардчилсан намын дараагийн дарга хэн болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Бүлгийн дарга бол парламентад хийдэг улс төрийг зангидаж чадах хүчтэй лидер байх ёстой. Манай намаас Б.Түвшин, Х.Тэмүүжин гэдэг хоёр хүн нэр дэвшиж байгаа юм шиг байна. Миний хувьд Х.Тэмүүжинг дэмжсэн 23 дахь гишүүн болж гарын үсэг зурсан. С.Баярцогтын дуугаар дугардаг, хэлсэн үгийг нь хэлдэг Б.Түвшин манай намын бүлгийн дарга байж таарахгүй.
Тийм учраас үндсэн хууль судалдаг, туршлагатай, боловсролтой, зоригтой хүн байх ёстой гэж үзэж байна.
С.Баярцогт одоогоор манай намын генсек болоогүй байгаа. Шударга ёс гэж байдаг бол жинхлэхгүй байх гэж бодож байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
