

Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг дараа долоо хоногт байнгын хороо,нэгдсэн чуулганаар оруулах талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг мэдээлэл өглөө.
Тэрээр “Энэхүү хуульд дараах зүйлүүдийг тусгасан. Цахилгаан дугуй, мопед, скүүтерийг унах насны хязгаарыг өндөрсгөх буюу 18 нас болгох, явган хүний замаар явахгүй ба зөвхөн замын баруун хөвөөгөөр 50км/цаг хурдаас хэтрүүлж болохгүй.
Мөн цахилгаан дугуй болон скүүтэр түрээслэгч аж ахуй нэгж заавал бүртгэлжүүлэлт хийлгасан байх ба 18 нас хүрээгүй хүүхдэд энэхүү тээврийн хэргслүүдийг түрээслэх болон унавал зөрчлийн хуулиар түрээслэгчид болон асран хамгаалагчид хариуцлага хүлээлгэнэ.
Мөн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэх мөн авто замаар явсан тохиолдолд ямар эрсдэл гарч болох тухай судалгаа хийж байгаа” гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх:
