Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.05.04 14:29
915
Д.Мөнxжаргал: Ирээдүйн түүxийг бүтээx Монгол xүнийг төлөвшүүлэx нь бидний гол зорилго

2006 онд ердөө 16 багш 80 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Жаргалан Олон улсын сургууль 20 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү түүхэн хугацаандаа сургуулийн өмнөх боловсролын 4 цэцэрлэг, Кембриджийн хөтөлбөртэй 2 сургууль, Шинжлэх ухаан, ногоон инноваци технологийн Грийн Скүүл Монголиа боардинг сургууль, Сансар ОУ-ын хүүхдийн зуслан гээд хүүхдийн төлөөх цогцолборыг бий болгон өргөжүүлжээ.

2019 онд Жаргалан ОУ-ын сургууль Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж МН025 эрхээ гардан авч ОУ-ын адвенсид түвшинд суралцагчидаа хөгжүүлж багш нараа олон улсын эрхтэй багш болгон бэлтгэж эхэлсэн байдаг. 2024-2025 оны хичээлийн жилд Жаргалан ОУ-ын сургууль ЭЕШ-ын амжилтаар Монгол улсын 847 сургуулиас шилдэг 60 сургуулийн нэгээр дахин шалгарсан нь сургуулийн чансааг бататгаж байна.

20 жилийн хугацаанд төгсөгчид 35 тэрбум төгрөгийн тэтгэлэгийг гадны улс орнуудаас авсан нь төгсөгчдийн оюуны чадамж сургуулийн сургалтын ач холбогдлыг илтгэж байгаа юм. Мөн Жаргалан Кембриджийн хөтөлбөртэй ОУ-ын сургууль Баянгол дүүргийн спортын хороо, Монголын ҮОХ-той байнгын хамтын ажиллагаатай байж спортын тэмцээн  уралдааныг ивээн тэтгэн оролцохоос гадна суралцагчдын спортын амжилтаараа дүүрэгтээ манлайлж байна. Түүнчлэн Жаргалан боловсролын цогцолбор нь дэлхийн боловсролыг олгохынхоо зэрэгцээ эх орныхоо ирээдүйн түүхийг бүтээх Монгол хүнийг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг сургууль юм.

Жаргалан Олон Улсын сургуулийн Ерөнхий захирал Д.Мөнхжаргал “Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг багаас нь бүтээж буй Жаргалан цогцолборын 4цэцэрлэгүүд нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр 700–800 хүүхдэд үнэ төлбөргүй сургуулийн өмнөх боловсрол олгож, 1,600 гаруй эцэг эх, асран хамгаалагчийг ажил эрхлэх боломжоор ханган, Монгол Улсын эдийн засагт жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн бодит үнэ цэнийг бий болгож байна. Мөн шинжлэх ухаан, технологи, ногоон боловсролд суурилсан, хүүхэд бүрийн очихыг хүсдэг “Боловсролын зуслан”-г хөгжүүлсээр байна.  

“Сансар” зуслан жил бүр нийслэл болон 21 аймгаас 30–40 мянган хүүхдийг хүлээн авч, 650 хүүхдийн хүчин чадлаар амралт, хөгжил, дурсамжийг бүтээж байна. Цогцолборын нэг хэсэг болсон дэлхий дахинаа түгэн дэлгэрч буй Грийн скүүл боардинг сургуулийг 2022 онд байгуулан ISO 9001, боловсролын стандарт ISO 21001, байгаль орчны ISO 14001 стандартуудыг хэрэгжүүлэн ногоон боловсролыг Монголдоо хөгжүүлж байна.  Ийнхүү түүхт 20 жилийн хугацаандаа Монгол Улсын ирээдүйг шинжлэх ухаан, ногоон эдийн засаг, сансар огторгуй, урлаг, спортын салбарт манлайлах чадвартай иргэдээр бэхжүүлэх хүүхдийн төлөөх цогцолборын бий болгон өнөөдөр амжилтаараа бахархах, амжилтаа хуваалцах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ” гэлээ.