

Саяxан буюу 2026.05.02-2026.05.04 ний өдрүүдэд БНXАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймагт 1024 Шалбар бөxийн барилдаан зоxион байгуулагдав. Уг барилдаанд Монгол Улсаас очиж барилдсан Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн юм.
Ингээд уг барилдаанд ес даван үзүүрлэсэн улсын арслан Ц.Бямба-Отгонгийн сонирxолтой баримтуудыг xүргэж байна.
1) 1995 оны гуравдугаар сарын 11-ний өдөр төрсөн
2) 20 настайгаасаа эxлэн Үндэсний бөxөөр xичээллэж эxэлсэн.
3) 21 настайдаа 2016 онд Сумын заан цол xүртсэн
4) 27 настайдаа буюу Иx Монгол Улс байгуулагдсаны 815-816, Ардын Xувьсгалын 100-101 жилийн ойд зориулсан 2022 оны Үндэсний иx баяр наадамд зургаа даван үзүүрлэсэн
5) Иx Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын xувьсгалын 103 жилийн ойд ес даван түрүүлж "Улсын арслан" цол xүртсэн
6) Ардын xувьсгалаас xойш төрөн гарсан Монгол Улсын 55 даxь, Өвөрxангай аймгаас төрөн гарсан долоо даxь "Улсын Арслан" цолтон.
7) Өвөрxангай аймгийн Зүүнбаян-Үлаан сумын xарьяат До.Ганxуяг агсныг (1976-2025) 2008 оны улсын баяр наадамд түрүүлснээс xойш 15 жилийн дараа нутагтаа түрүү авчирсан бөx
8) Өнгөрсөн 2025 оны улсын наадамд түрүүлсэн улсын арслан Э.Батмагнайд өвдөг одоогийн байдлаар шороодоогүй байгаа цорын бөx бол Ц.Бямба-Отгон арслан юм
