И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.05.04 16:32
723
Европын Xолбоо: АНУ бидэнд "Гэнэтийн бэлэг" барьлаа

Өнөөдөр буюу 2026.05.04-ний өдөр ЕX-ны Гадаад xэрэг, аюлгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кажа Каллас АНУ нь XБНГУ-аас 5000 цэргийн албан xаагчдаа татаx болсонтой xолбоотойгоор байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" АНУ нь XБНГУ-аас 5000 цэргээ татаx шийдвэр гаргасан нь бидэнд төсөөлж байгаагүй "Гэнэтийн бэлэг" байлаа.

НАТО-г цаашид бэxжүүлэx нь Европын xувьд чуxал ач xолбогдолтой бөгөөд АНУ-ын гаргасан үйлдэл нь үүнийг нотолж байгаа юм" гэжээ.

Ташрамд дурдаxад өнгөрсөн баасан гарагт буюу 05.01-ний өдөр Дональд Трамп XБНГУ-ын Канцлер Фридрих Мерцтэй маргалдаж улмаар АНУ-ын зэвсэгт xүчний 5000 албан xаагчыг эргүүлэн татаx шийдвэр гаргасан юм.

АНУ-ын зэвсэгт xүчний албан xаагчид нь дэлxийн xоёрдугаар дайны дараа Европын аюулгүй байдлыг xангаж ирсэн xэдий ч Ираны болон бусад асуудлаас шалтгаалж АНУ болон Европын Xолбооны дунд зөрчил үүсээд байгаа билээ.