

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Нью Прогресс Групп”-ийн гипсэн хавтангийн үйлдвэрт ажиллалаа.
“Нью Прогресс Групп” нь 2000 онд байгуулагдсан, барилга, дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон групп компаниудын нэг юм. Тус групп нь 10 гаруй охин компанитай, 1500 гаруй ажилтантайгаар Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байна.

Компанийн хувьд иргэний болон үйлдвэрийн барилга угсралт, зам гүүр, инженерийн байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг чиглэлээр томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Түүнчлэн уул уурхай, газрын тос, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тэлж, эдийн засгийн олон тулгуурт хөгжлийг дэмжин ажиллаж байна.
“Нью Прогресс Групп” нь улс орны хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтцийн томоохон төслүүдэд оролцож, бүс нутгийн хөгжил, ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ирсэн бөгөөд “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр удаа дараа шалгарч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагын тоонд багтаж байсан юм.

Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан “Нэг сая мод тарих” санаачилга хэрэгжүүлж, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Ийнхүү “Нью Прогресс Групп” нь салбар бүртээ тасралтгүй хөгжиж, үндэсний үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй тэргүүлэгч групп компаниудын нэг хэвээр байна.




