Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.05.05 13:00
404
З.Боргилмаа: Бусдын нэр төрийг хамгаалах зохицуулалт хэвлэл мэдээллийн салбарыг ажлаа хийх боломжгүй болгоно

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаагаас тодрууллаа.

Тэрээр, Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэргээс бусдын нэр төрийг хамгаалах зорилготой хуулийн зүйл заалт 2020-2025 оны хооронд үйлчилж эхэлсэн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа мэдээллийг ҮХЦ-д сэтгүүлч нар болон хуульчид гаргаснаар энэ маргаан хэлэлцэгдсэн. ҮХЦ 2025 оны 11-р сарын 25-ны өдөр ҮХ зөрчсөн байна гэх дүгнэлт гаргасан. УИХ 2025 оны 12-р сарын 30-ны өдөр энэ дүгнэлтийг хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийг нийцүүлэх үүрэг зорилготой ажлын хэсэг байгуулагдаад 3-р сарын 10-аас хойш хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Өнөөдөр байнгын хороонд төслийг өргөн барихаар боллоо. 

Энэ ажлын хэсгийн гаргасан хуулийн төслөөр Эрүүгийн хуулийн 13.14-ийг хасах боловч, бусдын нэр төрийг хамгаалах зохицуулалтыг гүтгэх гэмт хэргээс хамгаалах байдлаар дахин томьёолж оруулж ирсэн байна. 

Өчигдөр ажлын хэсгийн гишүүдийн олонх нь энэ төслийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, гүтгэх гэдэг гэмт хэргийг Эрүүгийн хуульд дахин оруулж ирэхийг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн. 

Хүний нэр төрийг хүндэтгэх нь зүй ёсны асуудал боловч бусдын нэр төрийг хамгаалах зохицуулалт хэвлэл мэдээллийн салбарыг ажлаа хийх боломжгүй болгох, айдас хүйдэст автуулах нөхцөл байдал руу түлхэж байна. 

Шууд дамжуулалт үзэх: