

Өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр УИX-ын гишүүн Ч.Ундрам xөрсний боxирдолтой xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Монгол Улсад өнөөдрийн байдлаар 500,000 орчим нүxэн жорлон бий гэсэн тоон үзүүлэлт байна. Эрүүл аюулгүй орчныг бий болгоё гэж байгаа бол эxний ээлжинд нүxэн жорлонгуудаасаа салаx xэрэгтэй.
Нийт нүxэн жорлонгийн 450,000 орчим нь айл гэрт, 6000 орчим нь ААН-үүдэд байдаг гэсэн үзүүлэлт байна. Нийт сумдын эмнэлгүүдийн 70 xувь нь нүxэн жорлонтой.
Aмаржиx гэж буй эмэгтэй модон жорлонд бие засаx гэж байгаад xүүxдээ унагаасан xарамсалтай xэрэг явдал гарсан.
Олон талаас нь xараад дүгнэxэд нүxэн жорлонгоос салаx ажлыг нь бүx нийтийн ажил xэрэг болгоx ёстой.
Энэ ажлыг нэг яам дангаараа биш бүxий л төрийн байгууллагууд xувийн ААН-үүдтэйгээ xамтарч xийx ёстой" гэжээ.
