

"Улаанбаатар смарт карт" ХХК-аас системийн шинэчлэлтэй холбоотой мэдэгдэл гаргасан юм. Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкуудтай хамтарсан картын үйлчилгээнд өөрчлөлт орж байна. Тодруулбал, өмнө нь эдгээр картуудаар 1 зорчилт + 3 удаа дамжин суух боломжтой байсан бол 2026 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн уг хөнгөлөлт хязгаарлагдаж, цаашид бусад банкны карттай адил нэг удаагийн зорчилт нь 1000₮ болохыг мэдэгдье" гэсэн. Үүнтэй холбоотой нийтийн тээврээр зорчигч иргэдийн сэтгэгдлийг сонирхлоо.
Иргэн И.Баярмаа: Карт унших төхөөрөмжийн хувьд дэвшилттэй гэж харж байнаа гэхдээ нийтийн тээврээр зорчиход удаан, оочер үүсгэж байна. Картыг авч явахад хүндрэлтэй хаях гээх, мартах тохиолдол гардаг учир биедээ авч явахгүйгээр төлбөр төлөх боломжтой бол зүгээр. Өмнө нь автобуснаас буухдаа заавал картаа дарсны дараа дамжин зорчдог байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон нь дэвшилттэй.
Хэдий шинэчлээд явж байгаа ч маш удаан байна. UB-CARD аппликейшний хувьд бүх хүн утас ашигладаггүй утасгүй байх боломжтой учир бүх юмыг утсаар шийдье гэхээ болих хэрэгтэй. Карт цэнэглэлтийн хувьд Номин гэх мэт том сүлжээ дэлгүүрүүд цэнэглэдэг учир тухай бүртээ цэнэглүүлээд хэрэглэдэг.

Төрийн албан хаагч: Би UB-CARD аппликейшнийг байнга ашигладаг миний хувьд машин барьдаггүй учир нийтийн тээврээр байнга зорчдог. Аппликейшнээрээ цэнэглэлтээ хийгээд мянган төгрөгөнд 4 удаа зорчоод явдаг учир амар байдаг. Карт уншигч төхөөрөмж хувьд өмнө нь хоёр өөр карт уншигчид ажилладаг байсан гэж мэдэхээс биш би өөрөө зөвхөн аппликейшнээ ашиглаад явдаг учир одоогоор надад хүндрэл учраагүй хэвийн зорчоод явж байна.
80 настай ахмад настны картаар зорчигч: Би 80 настай мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн учир хөнгөлөлттэй картаар зорчдог. Картын цэнэглэлтээ тухай бүрд нь хийлгээд явдаг, сайхан үйлчилдэг.
Иргэн н.Отгонбилэг: UB-CARD аппликейшнийг өнөөдөр анх удаа хэрэглэж үзэж байна. Өөрөө цэнэглэлтээ хийгээд явдаг учир их амар санагдлаа, заавал карт цэнэглэх шаардлагагүй, бэлэн мөнгө ашиглахгүйгээр зорчиж байгаа нь амар санагдлаа. Харин автобусны буудлууд дээрх урсдаг самбарыг ихэсгэж нийтийн тээвэр хэр хугацааны дараа ирэхийг хардаг байвал амар байна.

